//secretlock.ucoz.com/i-love-savezone.jpg
Чат
http://law.anu.edu.au/Alumni/news/Autumn2008/chat.jpg
Энд дарж хүссэнээрээ чалч бас бусадтай танилц

Меню

Mesenger

Дуу

Одоо Манайд

Нийт: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0

Main » 2010 » гуравдугаар сар » 31 » Аватар 2 дэлхийг донсолгох болно
8:54 AM
Аватар 2 дэлхийг донсолгох болно

Нээлтээхийсэн даруйдаа 58 сая ам.долларын ашиголж \\\"Харанхуйн хүлэг баатар\\\" буюу\\\"Бэт Ман шинэ домог\\\" киноны дараажагссан \\\"Аватар\\\" кино нь тун удахгүйхоёрдугаар ангиа үзэгчдийн хүртээлболгох гэнэ.
Хэдэн долоо хоногийн өмнөбид та бүхэндээ тус киноны зохиолч ЖэймсКамеронтой хийсэн ярилцлагыг нийтэлжбайсан. Тэрбээр ярилцлагдаа \\\"Хүнхэрвээ өөр ямар нэгэн биетийг удирдажчаддаг бол яах вэ гэж би бодсон. Тэгээдл энэ киног хийх санаа анх төрсөн. Аватарбол миний cop бүтээл\\\" гэж хэлж байсан.
Харин энэ удаа уншигч та бүхэндээ\\\"Аватар\\\" киноны дууны продюссерПаул Фроттертэй \\\"Пандора\\\" болонирэх онд нээлтээ хийх \\\"Аватар 2\\\"буюу \\\"Гаригт эргэж ирсэн нь\\\" хэмээхшинэ киноны талаар ярилцлаа.

-\\\"Аватар\\\"кинонд уугуул нутгийн оршин суугчидНави хэмээх харийн хэлээр ярьдаг. Энэхэлийг зохиоход хэцүү зүйл нь юу байсанбэ?

-Тусхэлний өгүүлбэр зүйд их цаг шаардсан.Хэлний утга нь ямар байх, ямар дуудлагатайбайж өгүүлбэртэйгээ зохицох гэх талдээр илүү анхаарч ажилласан. Бас өгүүлбэрторж байгаа үгс нь хоорондоо уялдаатайсонсогдох ёстой гэх мэтээр, их чармайжажилласан л даа. Пандорын уугуулнутгийнхны нүүрний хэлбэр болоод гадаадтөрхөнд нь таарсан аялага гаргаж ирэхшаардлагатай болсон.

-Навинь дэлхийн олон хэлнүүдээс алинтай нь дуудлага, хэв шинжээрээ илүү дөхөж очсон бэ?

-Дэлхий дээрх хэлнүүдээс тэгэж дөхөж очсон хэлбайхгүй. Нави бол тэс өөр ертөнц. Хэлний дуудлага, аялага, дүрэм, зохицол нь альч хэлийг дагуулахгүй шинэ нээлт болсонгэж хэлж болно. Чи Навигийн онцгой найруулга зүйг олж харж чадвал энэ нь ямар их ялгаатай гэдгийг олж мэдэхболно. Мэдээж үүнийг дэлхийн хэлнүүдийн дүрмээс жишээ авч зохиосон. Гэхдээ энэнь ойролцоогоор 120 гаруй хэлний нэгдлээс бүрдсэн. Заримдаа энэ нь Зүүн Ази, Франц хэлтэй адил байдаг бол бас Герман, Итали хэлтэй адилхан санагддаг. Ерөнхий дөө гэж хэлэхэд энэ нь дэлхийн нэгдсэн хэлгаж хэлж болно. Яг л библи дээр гардагшиг. Анх дэлхийн бүх үндэстэн нэг хэлтэй байсан гэж бичсэн байдаг. Нави бол тэрхэл нь юм.

-Таны бодлоор Нави нь дэлхийн дараагийн үндсэнхэл болж чадах уу?

-Би өөрийнхөө веб сайтад Навигийн хэлний хичээлийг тавьсан. Харин эх дэлхийн хоёр дахь хэл болох тухайд өндөр магадлалтай гэж би бодож байна. Үндэстэн бүрийн хэлний онцлогийг агуулсан болохоор энэ нь хэн бүхэнд сурахадхялбар байх болно.

-Навихэл дээр ямар ч хараалын үг байхгүй гэсэн энэ үнэн үү?

-Тиймээ, энэ үнэн. Пандорт маш олон овог аймгууд байдаг ч хэзээ ч бие биенээ хараасан, доромжилсон үг хэрэглэдэггүй.Нави хэлэнд хамгийн муухай үг нь \\\"Пксасик\\\"буюу \\\"эндээс яв\\\" гэсэн үг юм.

-Тэгвэл Нави хэлээр \\\"би чамд хайртай\\\" гэхийг юу гэдэг вэ?

-Би чамайг харж байна гэхийг \\\"Оел НгатиКамейе\\\" гэдэг. Харин би чамд хайртай гэхийг \\\"Енга яавнер Лу Оер\\\" гэдэг.

-Тэгвэл одоо Пандорын талаар ярилцъя. Пандорыг бүтээхэд гурван хэмжээст программ ашигласан гэсэн. Гаригийг тэр чигээр нь програмаар хийсэн үү?

-Ягч бүхэлдээ биш. Пандор бол шинжлэх ухааны ямар нэгэн байгууламжгүй жинхэнэ байгалийн онгон догшин газар. Гаригийг бүтээхэд хоёр жил хагасын хугацаа зарцуулсан. Мөн зарим нэг дархан цаазтай газруудын зургийг авч оруулсан л даа.

-Пандорыг хийхэд яагаад тийм их цаг шаардсан юмбэ?

-Эхний хагас жилдээ бид өөрсдийн техникийг шинэчилсэн. Тэгээд дараа нь жинхэнэ ажилдаа орсон.

-Гаригийг бүтээхэд хэцүү зүйл нь юу байсан бэ?

-Жэймс Камерон бол гайхалтай зохиолч. Тэрбээр анх \\\"Титаник\\\" хэмээх киноны зохиолыг бичсэн. Тэр нь одоог хүртэл дэлхийн хамгийн шилдэг хэвээрээ байгаа. Түүний энэ гайхалтай авъяас нь бидний киногоо амжилтад хүргэхэд гол түлхэц нь болжөгсөн гэж хэлж болно. Пандорыг хийхэдтийм ч хэцүү байгаагүй. Учир нь зохиолдээрээ ноён Камерон уг гаригийг гайхалтайгаар дүрсэлж өгсөн байсан.Мөн ямар нэгэн бэрхшээлтэй зүйл тулгарах бүрт бид түүнийг өөрсдийн техникийн хүчээр ядах юмгүй шийдвэрлэсэн.

-Тэгвэл киног хийхэд ямар ч саадгүй байсан гэсэн үг үү?

-Ягч тэгж хэлж болохгүй. Кино хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Зөвхөн Пандорыг хийлээ гээд кино бүтчихгүй шүү дээ.Жүжигчид тоног төхөөрөмж гээд л асуудал зөндөө байсан.

-Киног хэзээ хийж эхэлсэн бэ?

-Кино маань нэлээд эрт эхэлсэн л дээ. Зохиолч Жэймс Камерон 1985 онд зохиолоо бичсэн гэдэг. Тэгээд 2006 оны арванхоёрдугаарcap гэхэд киноны зураг авалтанд орсон.

-Яагаад тийм хожуу зураг авалтаа хийсэн юм бэ?

-Учир нь тэр үед уг киног авах техник нь байгаагүй. 2006 он гэдэг чинь хүн төрөлхтөн дөнгөж чулуун зэвсгийн үеэсээ салж гурван хэмжээст ертөнцөд хөл тавьж байсан үе. Тиймээс Камеронд хүлээхээс өөр аргагүй байсан. Тэрбээр нэг удаа надад хэлэхдээ би энэ киног хийх гэж 15жил хүлээсэн гэж байсан юм. \\\"Аватар\\\"бол Камероны хамгийн том хүсэл мөрөөдөл нь байсан гэж хэлж болно.

Кино гарсан даруйдаа дэлхийг байлдан дагуулж чадсан. Киноны амжилтын талаар дурьдахгүй юу?

-\\\"Аватар\\\"нь нийтдээ 56 номинацид нэр дэвшсэнээс 25-д нь ялж, мөн гурван оскарын шагнал авсан. Шүүмжлэгчид ч гэсэн киног сайшаан магтаж байсан. \\\"Аватар\\\" бол \\\"Оддын дайн\\\" киноны дараа орох хамгийн шилдэгбүтээл болж чадсан гэж би хувьдаа боддог.Үүн дээр Камерон ч санал нэгтэй байдаг.

-Киноны амжилтад хүрэх болсон шалтгаан нь юу вэ?

-Хариулт нь тун энгийн. Энэ 100 хувь Камероны ач гавъяа. Тэрбээр “Terminator\\\", \\\"Хүн аалз\\\",\\\"Титаник\\\" гэх зэрэг бүтээлүүдийг туурвисан нэгэн. Тэр л зөвхөн энэ киног зохиож чадах байсан.

-\\\"Оддындайн\\\" киног гарсаны дараа түүний тоглоомнууд маш ихээр борлогдож байсан гэсэн. Харин \\\"Аватар\\\"-ын хувьд?

-\\\"Оддындайн\\\" бол гурван хэмжээст технологийн эх үүсвэр гаж хэлж болно. Ерөнхийдөө гурван хэмжээст технологийн сүр хүчийг жинхэнэ утгаар нь гаргасан бүтээл болсон. \\\"Аватар\\\" киноны персонал болон макет (загвар) тоглоомнууд үйлдвэрлэгдсэн өдрөө л хэдэн арвансаяар зарагдаж чадсан. Түүгээрээ \\\"Оддындайн\\\" киноноос илүү гарч чадсан.

-Хэрвээ\\\"Оддын дайн\\\" кино хийгдээгүй байсан бол \\\"Аватар\\\" дэлхийн шилдэг зөгнөлт кино болж чадах байсан болов уу?

-Мэдээж үгүй, Хэрвээ \\\"Оддын дайн\\\" кино хийгдээгүй байсан бол \\\"Аватар\\\"болон бусад бүх уран зөгнөлт кинонууд хийгдэхгүй байсан. Тэр бол гурван хэмжээст технологийн гол суурь нь юм.

-Персонал тоглоомний хувьд хэр өргөн тархсан бэ?

-\\\"Аватарын\\\"тоглоомнуудаас хамгийн эрэлт хэрэгцээтэй нь персонал тоглоом нь байсан. МөнХЬох-360, Рс мөн PSP дээр илүү их ашиг олсон.Хүн болгон пандорт өөрсдөө очиж үзэхийг хүсэж байсан.

-Тоглоомыг нь киноноосоо илүү сонирхолтой болсон гэж зарим хүмүүс ярилцах юм?

-Тоглоомыг бид киноны түүхээс сэдэвлэн бүтээсэн.Яг ч илүү гэж хэлж чадахгүй л дээ. Кинотеатрт очоод үзэх нэг өөр, харин өөрөө тэр бүх айдас, эр зориг гэх сэтгэлийнхөдөлгөөнүүдийг мэдэрнэ гэдэг нь басөөр шүү дээ. Аль нь дээр гэдгийг зөвхөн тэд л шүүнэ.

-Киноны хоёрдугаар ангийн талаар юу гэж бодож байна. Кино үргэлжлэх үү?

-Бидүүнийг ингээд төгсгөхийг хүсээгүй.Камерон ч үүнийг эрс эсэргүүцсэн. Энэ киног хийх гэж тэр бүтэн арвантаван жил хүлээсэн. Тиймээс ингээд орхихыг хүсээгүй. Хоёр дугаар анги нь тун удахгүй гарах болно. Тэгээд ч \\\"Аватар\\\" бол\\\"Титаник\\\" шиг дахин давтагдашгүй бүтээл юм. Шүтэн бишрэгчид маань ч гэсэн шинэ кинонд оруулах саналаа явуулж байгаа.

-Шинэангид нэгдүгээр ангидаа тоглож байсангол дүрүүд маань солигдох уу?

-Мэдээж үгүй, гол дүрүүд маань тоглодгоороо тоглоно. Харин хэдэн дүрүүд нэмэгдэж орно

-Хоёр дугаар анги нь өмнөхөөсөө шинэ зүйл юу байхвэ. Араатан амьтад, шинэ
дайс
ан гээд л?

-Шинэ анги маань \\\"Аватар 2\\\" “Гариг дээр эргэн ирсэн нь\\\" гэсэн нэртэйгээр гарах болно. Мэдээж шинэ амьтад болон бусад зүйлс нэмэгдсэн байгаа. Түүнийг үзэгч олондоо гэнэтийн бэлэг болгох болно. Тиймээс одоо хэлж чадахгүй.

-Шинэ анги хэзээ нээлтээ хийх вэ?

-Одоо дөнгөж киноныхоо зохиолыг бичиж байгаа.Дараа оны дөрвөн сардаа багтааж гаргах төлөвлөгөөтэй байна. Бид үзэгчдээ хүлээлгэхгүй гэж их хичээж байгаа.Тиймээс маш шахуу ажиллаж байгаа. Гэсэнч бид ямар нэгэн эрсдэл гаргахыг хүсэхгүй байна.

-Тэгвэл тоглоомнд \\\"Аватар\\\" киноны шинэ ангид байгаа зүйлсээс орсон уу?

-Үгүй,Шинэ анги дээр гарч байгаа зүйлсийг бид үзэгчиддээ гэнэтийн бэлэг болгон барих болно.

-Кино анх яаж бүтсэн бэ?

-Камероны толгойд энэ санаа гэнэт л ороод ирсэн гэж хэлсэн. Тэр бол дэлхийн хамгийн гайхалтай зохиолч. Тэрнээс үргэлж л шинэ содон санаа гарч ирдэг. Тэрээр \\\"Хүн аалз\\\" киногоо хүртэл гэнэтхэн бодож олсон гэсэн. Гэртээ \\\"Үндэсний газарзүйн сувгийг\\\" үзэж байхдаа хэрвээ хүн аалз шиг чадвартай байвал яах вэ хэмээн бодож байсан. Тэгээд л энэ киног бичих санаа төрсөн аж.

-Камерон бол уран зөгнөлт киноны загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг нэгэн. Үүнийг түүний бүтээсэн олон кинонууд баталдаг.Тэр дахин өөр кинон дээр ажиллаж байгааболов уу?

-Үгүй байх гэж бодож байна. Тэрээр одоо \\\"Аватар2\\\"-ын зохиолд анхаараад зав байхгүй байгаа. Тэр нэг юм хийнэ гэж шийдсэн л бол тэрийгээ юу ч болж байсан дуусгадаг хүн.

-Үзэгчид шинэ ангийг тэсэн ядан хүлээж байгаа. Шинэ ангийн хувьд нэмж хэлэх зүйл байна уу?

-За яахав. Шинэ ангид маань киноны гол дүрийн баатар болох \\\"Жэй\\\" энэ удаад зөвхөн пандорыг бус дэлхийгээ аврах болно.

-Бидэнд цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.Уншигчиддаа хандаж хэлэх үг байна уу?

-Удахгүй гарах \\\"Аватар 2\\\" “Гаригт эргэн ирсэн нь\\\" кино та бүхнийг гайхшруулах болно. Энэ шинэ анги дэлхийг доргиосон зүйл болох болно. Мөн энүүхэндээ л гэж хэлэхэд энэ “Оддын дайн”-аас хол давсанкино болох болно гэж би амлаж байна.

Бэлтгэсэн: aNti

Category: Кино | Views: 629 | Added by: AnTi | Rating: 0.0/0
Total comments: 2
2 TsooGoo  
0
yoo nice nice dankee anti

1 ariuk  
0
zooz goyo goyo thanx anti

Name *:
Email:
Code *:
Хайх

Манай сайтын нас

Нэвтрэх
Нэр: Guest


Уучлаарай та бүртгэлгүй байна. Та
энд дарж бүртгүүлнэ үү!!

Хамгийн том цолтой
Хамгийн том цолтой

haku
Мэдээ: 99999
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:99999


fReeMaN
Мэдээ: 121
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:116


Misha
Мэдээ: 5
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:6

Календар

Статистик
Хамгийн том цолтой гишүүн
  • haku
  • cront
  • Misha
  • midori_tsuki
  • TsooGoo
  • Хамгийн их мэдээлэлтэй гишүүн
  • haku
  • fReeMaN
  • Misha
  • AnTi
  • TsenGelee
  • Хамгийн их сэтгэгдэлтэй гишүүн
  • haku
  • TsooGoo
  • fReeMaN
  • ariuka
  • ZaYa
  • Сүүлд бүртгүүлсэн
  • oyumtsetseg
  • mt_etss
  • rose
  • Orgio_xx
  • cront
  • Хэн хэн өнөөдөр нэвтэрсэн


    Сайтыг хөгжүүлсэн JoKeR © 2024Create a free website with uCoz