//secretlock.ucoz.com/i-love-savezone.jpg
Чат
http://law.anu.edu.au/Alumni/news/Autumn2008/chat.jpg
Энд дарж хүссэнээрээ чалч бас бусадтай танилц

Меню

Mesenger

Дуу

Одоо Манайд

Нийт: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0

Main » 2010 » гуравдугаар сар » 18 » Та ? сард төрсөн бол ...
12:54 PM
Та ? сард төрсөн бол ...
Нэгдүгээр сар

Төрсөн өдрөө 12 сар болон нэгдүгээр сард тэмдэглэдэг хүмүүсийн хувьд сэтгэл мэдрэлийн өвчин, шизоферен болон гаж донтох өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр болохыг дэлхий даяар явуулсан 250 гаруй судалгаа баталж байна.
Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж буй үйлчлүүлэгч дотор өвөл төрсөн хүмүүс найман хувиар их байна. Үүнийг эхийнхээ гэдсэнд байх үед нарны гэрэл дутагдсаных гэж тайлбарлаж болно. Эхийн биед хэт ягаан цацраг хэдий бага нэвтэрнэ арьсанд нь эмбрионыг бий болгох витамин төдий чинээгээр бага хуримтлагддаг аж. Бусад судалгаанууд эхийн гэдсэн дэх үеийн нарны гэрэл болон ирээдүйд бий болох өвчлөлийн хоорондын уялдаа холбоог авч үзээгүй байна. Тиймээс ихэнх эрдэмтэд өвчлөлийн шалтгааныг бидэнд мэдэгдээгүй байгаа улирлын өөр төрлийн нөхцөл байдал маш чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу гэж үзэж буй гэнэ.

Хоёр, гуравдугаар сар

Хоёр, гуравдугаар сард төрөгсөд тоосны харшилд өртөх нь элбэг байдаг. Агаарт ямар нэг төрлийн тоосонцор бий болохоос хэдхэн сарын өмнө төрдөг нь дараа нь энэхүү харшлын өдөөгчид хэт мэдрэмтгий болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Харшлын хамгийн дэлгэрсэн хэлбэр нь Европт дөрөв, тавдугаар сард бий болдог хус, амуу тарианы тоосонцор юм. Дөнгөж төрсөн хүүхдийн боловсорч гүйцээгүй дархлааны систем нь энэ тоосонцорыг хэт мэдэрч хүлээж авдаг бөгөөд энэ зуршил насан туршид нь үлддэг. Түүнээс гадна хоёр, гуравдугаар сард төрсөн хүүхэд хичээл сургуульдаа тааруухан байдаг нь тогтоогджээ. Статистикийн үзүүлэлтээр тусгай аргачлал шаарддаг сурагчдын ихэнх нь хоёр, гуравдугаар сард төрсөн байжээ. Үүний шалтгаан нь тав, зургадугаар сард ундны усанд хөдөө аж ахуйн хорт химийн бодис их хэмжээгээр агуулагддагтай холбоотой.

Дөрөв, тавдугаар сар

Тавдугаар сард төрсөн бага сургуулийн сурагчид дараа нь ахлах сургуульд үргэлжлүүлэн сурах боломжгүй байдгийн шалтгаан нь тэдний сургуульд элсэн орох хугацаатай нь холбоотой. Учир нь тэд ангийнхнаасаа бараг нэг насаар дүү байдаг. Гэхдээ энэ нь хавар төрсөн хүүхдүүдийн цорын ганц асуудал биш. Тус сард төрөгсдийн эрүүл мэндийг ч урьдчилан хэлж болмоор. Гурван сард төрсөн хүүхдүүд насанд хүрээд амьдрах хугацаа нь богиносдог байна. Хавар, зун төрсөн хүүхдүүд хорвоод мэндлээд эхний саруудад буюу намар нь амьсгалын дээд замын эрхтэнг гэмтээдэг нянгийн халдвар авч улмаар бронхит, уушгины үрэвсэлтэй болох магадлалтай байдаг. Дөрөв, тавдугаар сард төрөгсөд насан өтөл болсон хойноо сэтгэл санааны хямралд өртөх, мэдрэлийн өвчин тусах, архинд донтох нь бий. Тавдугаар сард төрөгсөд мартах, тархины судас хатуурах өвчнөөр өвдөх нь элбэг.

Зургаа, долдугаар сар

Зун төрсөн хүн өндөр наслах боломж хамгийн их байдаг. Зургаа, долдугаар сард төрсөн эхчүүд өвлийн улиралд жирэмсний эхэн үедээ байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байх өндөр хөгжилтэй орнуудын хүнсний бүтээгдхүүний чанар нь улирлаас шалтгаалахаа больсон ч судлаачид чухам энэ үзүүлэлт нь хүүхэд төрөх үеийн жин хэлбэлзэж байдагтай холбож байна. Зургаа, долдугаар сард мэндэлсэн нялхасын дундаж жин намар хийгээд өвлийн эхэн сард төрсөн хүүхдүүдийн жингээс 30 граммаар бага байдаг. Тэгэхээр намар төрсөн хүмүүс зургаа, долдугаар сард төрсөн хүүхдүүдийг бодвол амьдралд илүү бэлтгэгдсэн бие сайтай байдаг.

Найм, есдүгээр сар

8-10 дугаар сард төрсөн хүүхдүүд идэр есийн хүйтэн эхлэхээс хэдэн сарын өмнө төрж, ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг учир тэд хоёр, гуравдугаар сард төрсөн хүүхдүүдийн нэгэн адил тоосонцорын харшилд өртөмтгий. Тэр дундаа гэр ахуйн тоосонцор тэдний хамгийн том дайсан болдог. Тиймдээ ч найм, есдүгээр сард төрөгсөд хамгийн их харшилтай хүмүүс болдог. Дөнгөж төрснийхөө дараа харшил өдөөгчтэй ойр байснаас хэт мэдрэмтгий хүмүүс болдог байна.

Арав, арваннэгдүгээр сар

Гудамжинд хүйтэн болох тусам гэрийн тэжээмэл амьтадтай харьцах нь элбэг болдог. 10-11 дүгээр сард төрсөн хүүхдүүдийн ихэнх нь нохой муурын арьснаас харшилтай болдог. Аравдугаар сараас хойш төрсөн хүүхдүүд өндөр наслах магадлал тун өндөр. Хүн ам зүйчдийн үзэж буйгаар хүний амьдрах хугацаанд хүний өндөр ч мөн нөлөөлдөг аж. Өндөр хүмүүсийн ихэнх нь хавар гэхээсээ илүү оны сүүлээр төрдөг байна.
9-12 дугаар сард төрөгсөд алдартай тамирчид болдог нь дээрхтэй холбоотой бөгөөд үүнийг аваргуудын лигийн хөл бөмбөгчдийн он сар гэрчилдэг байна.

Арванхоёрдугаар сар

Энэ сард төрсөн хүн өндөр наслах магадлал тун өндөр. Гэвч өвөл төрсөн хүнд сэтгэл мэдрэлийн өвчин, гаж донгоор өвдөх магадлал бас өндөр байдаг. Арванхоёрдугаар сард төрсөн хүмүүс 50 насны байдлаар эхлээд дөрөв, зургадугаар сард төрсөн хүмүүсээс 4-8 насаар илүү насална гэдэгтээ итгэлтэй байж болно гэнэ.
Энэ сард төрсөн хүмүүс 105 хүртэл наслах, тэр дундаа бусад сард төрсөн хүмүүсээс өндөр наслах магадлал 16 хувь байдаг юм байна. Өвөл төрөгсдийн хувьд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг 50-иас дээш насныханд маш элбэг тохиолддог өвчнөөр нөгөө ертөнцөд одох магадлал маш бага байдаг.
Үүний шалтгаан нь эхчүүд жирэмсэн байх үедээ бас төрсний дараа ч олон төрлийн жимс жимсгэнэ хэрэглэх боломжтой, халдварт өвчнөөр өвчлөх магадлал бага байдгаас болдог гэдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.
Category: Сонин хачин | Views: 723 | Added by: fReeMaN | Rating: 5.0/1
Total comments: 7
7 ZaYa  
0
yaayaayaa bi setgel medreliin uwchtei ain hahhaha

6 muugiisadness  
0
zaza setgel medreliin uwchte blloldo

5 ariuka  
0
za da medku

4 TsooGoo  
0
ee de medku wink

3 DeeGii  
0
haha hudlaa yum bish uuuu so l yum da happy

2 BeMbUuSh  
0
eeeeeeeeee bi 2 sard tursiishdee muuhai iin

1 ayumi  
0
unen ch yum shig keke

Name *:
Email:
Code *:
Хайх

Манай сайтын нас

Нэвтрэх
Нэр: Guest


Уучлаарай та бүртгэлгүй байна. Та
энд дарж бүртгүүлнэ үү!!

Хамгийн том цолтой
Хамгийн том цолтой

haku
Мэдээ: 99999
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:99999


fReeMaN
Мэдээ: 121
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:116


Misha
Мэдээ: 5
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:6

Календар

Статистик
Хамгийн том цолтой гишүүн
  • haku
  • cront
  • Misha
  • midori_tsuki
  • TsooGoo
  • Хамгийн их мэдээлэлтэй гишүүн
  • haku
  • fReeMaN
  • Misha
  • AnTi
  • TsenGelee
  • Хамгийн их сэтгэгдэлтэй гишүүн
  • haku
  • TsooGoo
  • fReeMaN
  • ariuka
  • ZaYa
  • Сүүлд бүртгүүлсэн
  • oyumtsetseg
  • mt_etss
  • rose
  • Orgio_xx
  • cront
  • Хэн хэн өнөөдөр нэвтэрсэн


    Сайтыг хөгжүүлсэн JoKeR © 2024Create a free website with uCoz